Өнөөдөр БНХАУ-ын Дандун хотын шүүхээс Канад улсын иргэн Майкл Спаворд тагнуул хийсэн хэргээр 11 жилийн хорих ял оноожээ.
Тус шүүхээс гаргасан мэдэгдэлд “Гадаадад тагнуул хийж, улсын нууцыг хууль бусаар тараасан гэмт хэргийн улмаас Канадын иргэн Спавордод 11 жилийн хорих ял оноож, 50,000 юань (7715 доллар)-тай тэнцэх хувийн эд хөрөнгийг нь хураан авах шийдвэр гаргав” гэжээ.
Майкл Спавор нь Канадын экс дипломатч Майкл Ковригийн хамт 2018 онд баривчлагдаж, гурван жил хоригдож байгаа юм.
Шүүхийн шийдвэр хоёр улсын харилцааг улам хурцадмал байдалд оруулаад байна. Өнгөрсөн мягмар гараг/2021-08-09/-т мөн Хятадын шүүхээс хил дамнуулан мансууруулах бодис тээвэрлэхийг завдсан Канадын иргэнд цаазаар авах ял оноогоод байсан юм.
Эх сурвалж: CNN