Цаг агаарын хэт халалтын нөлөөгөөр Грек улсад сүүлийн арав гаруй өдөр ой хээрийн түймэр гарч, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн.
Түймрийн улмаас Грекийн зарим бүс нутагт агаарын температур 47 хэм хүрч халж байна.
Грекийн засгийн газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын засгийн газарт түймэртэй тэмцэхэд туслах хүсэлтийг тавьжээ. Улмаар энэ долоо хоногийн Даваа гарагт /2021-08-09/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Грек рүү гал түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдийн багийг техник хэрэгслийн хамт илгээх захирамж гаргажээ. Ингээд өчигдөр /2021-08-10/ орой тусламжийн эхний хэсэг болох Ил-76 онгоц Афиний олон улсын нисэх буудалд газардсан байна.
Мөн тун удахгүй хоёр дахь Ил-76 нисэх онгоц Афинд газардахыг тус улс дахь ОХУ-ын элчин сайдын яам мэдээллээ. Үүнээс гадна хоёр ширхэг Mи-18 нисдэг тэрэг ачсан АН-124 нисэх онгоц Грект ирэхээр болсон байна. Грекийн ерөнхий сайд Кирякос Мицотакис өчигдөр мэдэгдэлдээ улс оронд нь урьд өмнө үзэгдээгүй байгалийн гамшиг нүүрлэж, орон даяар 586 түймрийн голомт шатаж байгаа талаар хэлсэн юм.
Эх сурвалж: ТАСС