Шаазгайн дайралтад өртсөн таван сартай хүүхэд нас баржээ

Шаазгайн дайралтад өртсөн таван сартай хүүхэд нас баржээ

Өнгөрсөн ням гараг/2021.08.08/-т Австралийн Брисбэн хотын Глиндеманн цэцэрлэгт хүрээлэнд таван сартай Миа хэмээх охин шаазгайн дайралтад өртөж нас баржээ. Охиныг ээж нь тэвэрч байсан бөгөөд энэ үеэр шаазгай дайрсан аж. Улмаар Миаг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч бэртлийн улмаас өчигдөр/2021.08.10/ нас барсан байна.

Хэрэг гарсан газар

Австралид шаазгайн дайралтад өртөж гэмтэх явдал цөөнгүй гардаг ч амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм. Энэ явдал хотынхныг тэр аяар нь цочроож, охины гэр бүлд хандив цуглуулж эхэлжээ.

7-12 саруудад шаазгайн үржлийн үе тохиодог. Энэ үеэр шаазгай үүрээ хамгаалж, маш түрэмгий болдог байна. Охин руу дайрсан шаазгай 40 орчим сантиметр маш хурц хошуутай байжээ. Шаазгайг Австралид хамгаалагдсан төрөл зүйлд тооцдог бөгөөд агнах, дэгдээхий өндөгийг нь авахыг хориглодог.

Эх сурвалж: Guardian