Ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярилцаж эхэлжээ

Ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярилцаж эхэлжээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус, тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг. Тэгвэл намрын ээлжит чуулганаас өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж магадгүй талаар эх сурвалж мэдээлэв. 

Хэдийгээр УИХ-ын тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс "Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна" гэж мэдэгдэж буй ч Засгийн газар болон УИХ-ын аль алинд нь яаралтай хэлэлцэж, батлуулах хууль бий аж. Тиймээс ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярилцаж эхэлсэн бөгөөд товыг гаргаагүй байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. 

Тухайлбал, Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан шинэ менежмент, арга барилаар ажиллах тухай асуудлаар хууль боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бололтой.