Дэлхийн хамгийн бяцхан төрсөн хүүхэд хэвийн жинд очиж, эмнэлгээс гарчээ

Дэлхийн хамгийн бяцхан төрсөн хүүхэд хэвийн жинд очиж, эмнэлгээс гарчээ

Сингапур улсад 2020 онд жирэмсэн байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар 25 долоо хоногтойдоо хүүхдээ яаралтай хагалгаагаар төрүүлж байсан нь дэлхийн хамгийн бяцхан хүүхэд төрсөн явдал болж байв.

Хүүгийн нэрийг Квек Ю Сюань гэх бөгөөд төрөхдөө 24 см урттай, 212 гр буюу алимны жинтэй байсан байна. Тэрээр 13 сарын турш эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсний дараагаа саяхан эмнэлгээс гарч гэртээ харьжээ.

Эмч нарын хэлж байснаар Сюанийг амьд үлдэх боломж маш бага гэж байсан бол тэрбээр одоо эрүүл хэвийн жинд очсон бөгөөд 6,3 кг жинтэй болжээ. Мөн түүний эрүүл мэнд болон биеийн жин нь хурдацтай өсөж байгаа нь эмнэлгээс гарахад хангалттай сайн үзүүлэлт гэж үзэн гэрт нь гаргасан байна.

Харин дэлхийн хамгийн бяцхан төрсөн гэгдэх рекордыг өмнө нь 2018 онд АНУ-ын 245 гр жинтэй охин эзэмшдэг байжээ. 

Эх сурвалж: BBC