Өнөөдөр нарны соронзон шуурга дэлхийг дайрах тул зүрх судасны өвчтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулж байна

Өнөөдөр нарны соронзон шуурга дэлхийг дайрах тул зүрх судасны өвчтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулж байна

Наймдугаар сард хэд хэдэн хүчтэй соронзон шуурга идэвхжиж дэлхийг дайрна. Энэ үеэр цаг агаарын үзэгдэлд хэт мэдрэмтгий хүмүүст хэцүү үе тохиодог байна.

Тэгвэл өнөөдөр /2021-08-10/ нэлээд хүчтэй соронзон шуурга болно хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа. Нарны идэвхижил дундаж түвшиндээ тооцогдох бол нөлөө нь цаг агаарын үзэгдлээс хамаарч бие нь тавгүйрхдэг бүх хүмүүст нөлөөлөх юм байна. Энэ нь аливаад хэт мэдрэг хүмүүст илүү их нөлөөтэй хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа. Шууд утгаараа нар, сар од гарагийн нөлөө хүний биед аж. Яагаад гэвэл энэ үеэр зүрх судасны өвчтэй хүмүүсийг илүү болгоомжтой байхыг зөвлөдөг юм. Харин энэ удаагийн соронзон шуурга нэг их хүчтэй болохгүй учир энгийн хүмүүст бараг мэдрэгдэхгүй өнгөрөх юм байна.

Улмаар наймдугаар сарын 13-14-ний хооронд соронзон шуурганы идэвхижил бага зэрэг буурах тул эрүүл мэндийн хувьд ч нэг их санаа зовох зүйлгүй юм байна.  Харин наймдугаар сарын 16-20-ны хооронд болох дараагийн соронзон шуурганд харин бэлтгэлтэй байх нь зүйтэй. Энэ үеэр толгой хүчтэй өвдөх, сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, үе мөч янгинан өвдөх болон бусад тааламжгүй шинж тэмдгүүд илэрч болзошгүй гэлээ.

Мөн нарны соронзон шуургыг ямар нэгэн асуудалгүй давж гарахын тулд муу дадал зуршлуудаасаа татгалзаж, хоолны дэглэмээ ч эргэн харж, зарим нэг өвчин намдаах эм бэлдмэлийг гарын дор ойр байлгахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Хэрэв биеийн байдал улам дордвол түргэн тусламж дуудах эсхүл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм.