Монголд анх удаа 45 метр өндөрт байрлах агаарын дүүжин ресторан нээгдлээ

Монголд анх удаа 45 метр өндөрт байрлах агаарын дүүжин ресторан нээгдлээ

Газраас дээш 45 метрийн өндөрт байрлах ресторан зөвхөн Арабын нэгдсэн Эмиратад байдаг цаг өнгөрчээ. Нийслэл хотод “UB in the Sky” агаарын дүүжин ресторан нээгдсэн байна.

Энэхүү ресторан нь 45 метрийн өндөрт байрлах ба кранаар өргөгдсөн байх аж.  Их тэнгэрийн амнаас хоёр км зайд орших Туул гарденд байрлах тус ресторан нь 200 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай ба нэг удаагийн төлбөр 200 мянган төгрөг юм байна. Хоолноос гадна амьд хөгжим, комеди үйлчилгээг сонголтоороо захиалж үйлчлүүлэх боломжтой гэнэ.