Токио 2020 зуны олимпын наадамд БНХАУ-ыг төлөөлж усанд шумбалтын төрөлд оролцож алтан медаль хүртээд байсан аваргын гэрээс орон нутгийнхан нь хулгай хийжээ.
Тодруулбал, 14 настай Куан Хончан нь Олимпын наадамд оролцон алтан медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Олимпын ялалтаа ээждээ зориулж байна. Учир нь ээж минь олон жилийн өмнө осолд орж улмаар олон удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан юм. Иймээс ээжийгээ эмчлэх хангалттай мөнгө олохыг хүсэж байна” гэж байжээ.
Энэхүү ярилцлага нь олон улсад хүрч, тамирчин улам алдартай болоход хүргэсэн юм. Тэгвэл тамирчны шүтэн бишрэгчид нь түүний Майхе тосгонд очиж гэр лүү нь дайран орох гэж оролдсон ба гэр бүлийнхэн эргэн тойронд очиж гэрэл зураг, бичлэг зэргийг хийж байгаа талаар гэрийнхэн нь орон нутгийн хэвлэл мэдээлэлд ханджээ.
Зарим нь түүнийг харахын тулд гэрийнхэн хажуу талд байрлах мод руу авирч байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэй нь хамт зургаа авахуулах гэж хаалгыг нь тогшиж байхад зарим нь гэрт нь орж тамирчны бэлэг дурсгалын зүйлсийг хулгайлах гэж оролдсон байна.
Одоогоор БНХАУ-ын “Weibo” платформ дээр “Куан Хончаны гэрийн гэрэл зургийг хэрхэн үзэх вэ” гэсэн хаштагийг 25 сая гаруй удаа хэрэглэсэн байгаа бөгөөд хэрэв хүмүүс сошиалд дагагчдаа нэмэхийн тулд уг үйлдлийг хийж байгаа бол энэ бол жигшүүрт үйлдэл хэмээн зарим хэсэг нь хүлээн авч байгаа юм. Мөн олон хүн Ковидын цар тахлын арга хэмжээг зөрчсөн тул тамирчны тосгоныг гаднах иргэд, жуулчдад хаалттай болгожээ.
Эх сурвалж: BBC