Хүн төрөлхтөний эртний соёл иргэншлийн бүс болох Помпей хотын балгаснаас түргэн хоолны газрбыг илрүүлж байв.
Тус түргэн хоолны газрын үлдэгдлийг анх 2019 онд археологичид илрүүлсэн ба энэ долоо хоногоос эхлэн олон нийтэд сонирхуулахаар болсон байна. Помпей хотын хойд хэсэгт байрлах тус хоолны газар МЭӨ 74 онд дэлбэрсэн Везуви галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурман дундаас олдсон байдаг.
Хайгуулын явцад урт лангуун дээр байрлуулсан тогоонууд, тэдгээрийн дотроос олдсон нугас, гахай, ямааны яснууд уг олдворыг эртний Ромд түгээмэл байсан түргэн хоолны газар мөн болохыг харуулсан байна.
Мөн археологчдийн дүгнэснээр ийм газрууд голцуу гэртээ хоол хийх боломжгүй ядууст үйлчилдэг байсан хэмээн тодорхойлжээ. Regio V хэмээх нэртэй археологийн хайгуул хийдэг талбайд 1960-аад оноос хойш эрчимтэй малтлага хийсэн байна. Харин одоогоор олдворуудын талаар олон нийтэд бүрэн танилцуулаагүй байгаа аж.