Сүүлийн 150 жилд тохиогоогүй ган гачиг, хуурайшилтын улмаас Сибирийн ойд нүүрлэсэн түймрийн их утаа Эрхүү хотын нисэх буудлыг бүрхжээ.
Улмаар нисэх буудлын үйл ажиллагаа саатаж, нислэгүүд хойшилсон байна. Түймрийн утаанаас үүдэн үзэгдэх орчин муудсан тул нислэгүүд саатаж, хүлээлгийн танхимд олон зорчигч нислэгээ хүлээн бөөгнөрсөн гэнэ. Мөн Эрхүү хот утаанд бүрхэгдэж, зарим зорчигчийн биеийн байдал муудсан байна. Үүнээс гадна Красноярск хотоос гарах дөрвөн нислэг саатжээ. Харин тус хот руу чиглэсэн дөрвөн онгоц Барнаул хотод газардахаас аргагүй болсон аж.
Ойн түймрийн нийт хэмжээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийтдээ 1,07 сая га газрыг хамарчээ. Үүнээс Якут, Эрхүү муж, Чукотк, Приморье, Карели гэсэн нутаг дэвсгэрүүд галд илүүтэй өртсөн байна.