ТОДРУУЛГА: "Ланд 300" автомашины захиалга ирэх он гартал ДУУСЖЭЭ

ТОДРУУЛГА: "Ланд 300" автомашины захиалга ирэх он гартал ДУУСЖЭЭ

Энэ оны зургадугаар сарын 10-нд  дэлхий даяар албан ёсны нээлтээ хийсэн Ланд крузер 300 маркийн автомашин Монголчуудын дунд эрэлттэй байгаа.

Урьдчилсан захиалга нь хоёрхон цагийн дотор дуусч мөн 200 ширхэгийг наймдугаар сарын эхээр оруулж ирнэ хэмээн Таван богд группээс мэдээлж байв.

Тэгвэл бид Ланд крузер 300 маркийн автомашин хэзээ Монголд захиалгаар ирэх талаар Таван богд группын борлуулалтын мэргэжилтнээс тодрууллаа. Тус компанийн зүгээс ''Ланд крузер 300 маркийн автомашин одоогоор  Таван богд группд бэлэн худалдаалагдахгүй байгаа. Мөн захиалга энэ оныг дуустал авахгүй. 2022 оны эхээр шинэ захиалгаа авах болсон'' гэлээ.