БШУЯ: Нэгдүгээр ангид сурах хүүхдийн мэдээллийг Улсын бүртгэлээс татан авч, харьяа сургуульд хуваарилна

БШУЯ: Нэгдүгээр ангид сурах хүүхдийн мэдээллийг Улсын бүртгэлээс татан авч, харьяа сургуульд хуваарилна

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулж БШУЯ-ын Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ.

Тэрээр, "2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718 мянган хүүхэд элсэх урьдчилсан тооцоо гаргасан. Энэ хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс 38 мянга гаруйгаар сурагчдын тоо өсөхөөр байна.  

Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ жил харьяа боловсролын газрын дарга нар улсын бүртгэлийн мэдээллийг системээс татан авч, хамран сурах тойргийн хүрээнд харьяа сургуульдаа хуваарилна. Наймдугаар сарын 16 гэхэд хуваарилагдаж дуусна. Үүний дараа эцэг эхчүүд бүртгэлийг баталгаажуулж, сургууль анги бүлэгт хуваарилна" гэж мэдэгдлээ.