ВИДЕО: Аз жаргалтай эмэгтэйчүүдийг хараад уур нь хүрч, 10 иргэнийг хутгаар гэмтээжээ

ВИДЕО: Аз жаргалтай эмэгтэйчүүдийг хараад уур нь хүрч, 10 иргэнийг хутгаар гэмтээжээ

Өнгөрсөн баасан гараг/2021.08.06/-т Япон улсын Токио хотын галт тэргэнд үл таних этгээд 10 зорчигч руу хутга барин халдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, орон нутгийн цагаар 20:40 цагт тус хотын Сейжогакуэн өртөөний ойролцоох галт тэрэгний зорчигчид руу 36 настай эмэгтэй хутга барин дайрсан бөгөөд есөн хүн хүндэвтэр гэмтэл авч, нэг эмэгтэй оюутан хүнд бэртжээ.

Сэжигтэн хэргийг үйлдэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Аз жаргалтай эмэгтэйчүүдийг хараад уур хүрч, тэднийг алахыг хүссэн” гэжээ. 

Хэргийн үеэр галт тэрэгний жолооч хойд талын суудалд чимээ гарахыг сонсож, галт тэргээ яаралтай зогсоосон байна. Улмаар хэрэгтэн хаалга онгойх үед төмөр зам руу үсэрч зугтжээ.

Мөн тус галт тэргэнд цуг явж байсан нэгэн гэрч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс гэнэт нэг талаас нөгөө тал руу зугтаж гүйж эхэлсэн. Хэргээ үйлдээд сүүлд нь дэлгүүрт ороод ажилтнуудад өөрийгөө “Би мэдээллийн хэрэгслээр гарсан хэргийн сэжигтэн байна. Зугтахаас залхаж байна” гэсэн" гэж ярьжээ. 

Япон улс дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэгээр тооцогддог хэдий ч сүүлийн жилүүдэд хутгатай халдлага цөөнгүй гарсаар байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг дээр маш хатуу арга хэмжээ авдаг аж. Хамгийн сүүлд 2019 онд нэгэн эрэгтэй Кавасаки хотод автобус хүлээж байсан сургуулийн сурагчид руу дайрснаас болж хоёр хүн амиа алдаж, 18 хүн шархдаж байсан юм.

ВИДЕО: