ФОТО: Канадын нуурын эрэгт монгол гэр амралт нээгджээ

ФОТО: Канадын нуурын эрэгт монгол гэр амралт нээгджээ

Канадын Сент -Питерс дахь нуурын эргийн ойролцоо монгол гэр бүхий амралтын газрыг нэгэн хосууд нээжээ. Хизер, Жаррод Ганн МакКуилл хэмээх хосууд 12 жилийн өмнө Сент Питерсэнд нүүж ирсэн аж. Улмаар байгалийн цогцолборт газар нээх аавынхаа мөрөөдлийн биелүүлэхийн тулд тохиромжтой газар хайж эхэлжээ. Ийнхүү саяхан тэд нуурын эрэг дагуу “Nature Space” хэмээх амралтын газрыг нээсэн байна.  

“Nature Space”-ийн гол давуу тал нь монгол гэрт байгалийн сайхныг мэдрэх боломжийг аялагчдад өгөх юм. Аяллын хөтөлбөрт иог, хөгжмийн арга хэмжээ багтдаг бөгөөд цомхон зочинтой хурим ч хийх боломжтой аж. Мөн гэрийн бүх тавилгуудыг дахин боловсруулсан модоор хийжээ.

Хизер, Жаррод нар 9 болон 7 настай хоёр хүүхэдтэй аж