Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпын наадам Японы Токио хотод болж өчигдөр/2021.08.08/ албан ёсоор өндөрлөлөө. Хэдий цар тахлын үе тохиосон ч дэлхий нийтийг 17 өдөр олимпын наадмын туган доор нэгтгэж чадсан гэдгээрээ Токио 2020 түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл олимпын наадмын торгон мөчийг буулгасан 21 гэрэл зургийг BBC агентлаг онцолсныг танилцуулж байна.
