Зургаан настнуудын бүртгэлийг ирэх Даваа гарагт эхлүүлнэ

Зургаан настнуудын бүртгэлийг ирэх Даваа гарагт эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хосолсон хэлбэрээр эхлүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулахаар төлөвлөсөн хэмээн мэдээлсэн. Өмнө нь өгсөн мэдээллээр зургаан настнуудын бүртгэлийг өнөөдөр /2021-08-09/ эхлүүлнэ хэмээж байв.

Наймдугаар сарын 4-нд Боловсрол шинжлэх ухааны яамнаас:

  • Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээллэж, тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ.
  • Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна хэмээн мэдэгдсэн юм.