Цаг уурын хэт хуурайшилтаас үүдэн ОХУ-ын Сибирийн зүүн хойд хязгаарт их хэмжээний ойн түймэр гарсан.
Якутын орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдэхдээ тус бүсэд нийт 155 түймрийн голомт идэвхтэй байгааг мэдээллээ. Өчигдөр /2021-08-08/ 11 түймрийг бүрэн унтрааж, есөн түймрийг цурманд оруулсан ч долоон түймрийн голомт нэмж бүртгэгдлээ. Иймээс өчигдөр Калвица, Харьялах хоёр тосгоны оршин суугчдыг өөр газар нутагт нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн өөр олон арван тосгон түймэрт шатах өндөр эрсдэлтэй байгаа гэлээ.
2021 онд Якутад сүүлийн 150 жил тохиогоогүй хуурай, халуун зун болсон нь ойн түймэр гарахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа. Үүнээс гадна түймрийн утаа Сибирийн зүүн хагасыг бүрхэж, хөрш зэргэлдээ орнуудад хүрээд байгаа билээ.