Хэнтий, СХД-ийн нөхөн сонгуулийн талаар М.Тулгатын АН-д Үндэсний аудитын газраас ДҮГНЭЛТ илгээжээ

Хэнтий, СХД-ийн нөхөн сонгуулийн талаар М.Тулгатын АН-д Үндэсний аудитын газраас ДҮГНЭЛТ илгээжээ

Ирэх аравдугаар сард Хэнтий, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Иймд улс төрийн намууд сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ долоо хоногт уламжлах ёстой.

Харин АН өдгөө М.Тулгатын, О.Цогтгэрэлийн гэж хоёр хуваагдаж, аль нь албан ёсны АН бэ гэлцэж буй. Тэгвэл Үндэсний аудитын газраас М.Тулгатын АН-д хандаж, “Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн талаарх дүгнэлт”, “Хандивын тайлангийн дүгнэлт” гэсэн хоёр албан бичгийг илгээжээ.

Энэ нь М.Тулгатын АН-ыг хуульд нийцсэн албан ёсны АН гэж үзэж буй бололтой.

Сонирхуулахад, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, М.Хүдэрбаатар, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар яригдаж байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд тус намаас Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Г.Очирбат нарын нэр яригдаж байгаа ажээ.

Үндэсний аудитын газрын албан тоот

Үндэсний аудитын газрын албан тоот

Үндэсний аудитын газрын албан тоот




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө