“Цэргийн зуун алдартан” номонд У.Хүрэлсүх багтжээ

“Цэргийн зуун алдартан” номонд У.Хүрэлсүх багтжээ

Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулж “Цэргийн 100 алдартан” хэмээх хэвлэгдсэн байна.

Тус ном нь таван бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт 1911 онд анх байгуулагдсан Цэргийн яамны сайд байсан Бэйс Гомбосүрэнгээс эхлээд Ардын Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, жанжин Д.Сүхбаатар нарын хүмүүс багтсан байна. Ингээд дараагийн бүлэгүүдэд Зэвсэгт хүчний түүхэнд алдаршсан маршал Х.Чойбалсан, Г.Дэмид Ю.Цэдэнбал нарын хүмүүсийн түүхийг оруулжээ. Харин тус номын төгсгөлийн тавдугаар бүлэг нь Зэвсэгт хүчнээс төрөн гарсан дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг багтаажээ.

Сонирхуулахад, У.Хүрэлсүх нь Батлан Хамгаалахын Их Сургууль, улс төр судлаач мэргэжлээр төгсөж, Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлж байсан нэгэн юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө