Амласан ёсоор Б.Болортуяаг 10 мянган ам.доллараар шагнав

Амласан ёсоор Б.Болортуяаг 10 мянган ам.доллараар шагнав

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, "Тайкун" группийн Ерөнхий захирал П.Гансүх "Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяагийн амжилтыг амласан ёсоор 10.000 ам.доллараар мялаажээ.

Мөн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нарыг тус бүр 5000 ам.доллараар шагнасан байна. Токиогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа эхний тойрогтоо Гуамын Ркаела Акиног цэвэр ялж,идараа нь Эквадорын Вальверде Мелендресийг 15:5 оноогоор цэвэр хожсон ч хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан юм.

Ингээд манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Жозеф Эссомбе Тиакотой (Камерун) барилдаж, ур чадвараар илүү гэдгээ харуулж цэвэр ялсан.

Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх чөлөөт бөхийн олимпын медальт хоёр дахь эмэгтэй тамирчин болж байгаа юм. 2012 онд Лондонд дэлхийн хошой аварга С.Батцэцэг анхны хүрэл медалийг хүртэж байсан юм. Монголын баг 4 /1 мөнгө, 3 мөнгө/ медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпын тоонд багтаж байна. Монголын баг тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос 4 медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос 5 медальтай ирж байлаа.