Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших Төрийн их тахилгат Сутай хайрханы тахилга өнөөдөр /2021.08.07/ болж байна. Төрийн тахилгад Ерөнхийлөгч болон түүнийг төлөөлсөн төлөөлөгч оролцдог уламжлалтай. Тэгвэл тус тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан болон Говь-Алтайн угшилтай улс төрчид оролцож буй талаар нутгийнхан нь ярьж байна.
Тэднийг тахилгад оролцохын зэрэгцээ улс төрийн уулзалт хийх аж.
Говь-Алтай аймгийн удирдлагууд уг үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч бэлдсэн бөгөөд тахилгад зориулж Говь-Алтай аймгийн сумдын баг бүрээс хонь, цагаан идээ болон бусад зүйлсийг авсан билээ.