АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж байна

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2021.08.07/ цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах аж. 

Намууд энэ сарын 15-ны өдрөөс өмнө /2021.08.15/ нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд уламжлах ёстой юм. 

Харин нэр дэвшигчдээ есдүгээр сарын 01-ээс өмнө  тодруулна. Өнгөрсөн пүрэв гаригт /2021.08.05/ МАН-ын Бага хурал хуралдаж тус нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан билээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө