Өнгөрөгч долдугаар сарын 23 -ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпийн наадмын нээлт болон Япон улсад албаны айлчлал хийхээр тус улсыг зорьсон. Түүнтэй хамт олимпийн наадамд оролцох зарим тамирчид болоод Ерөнхийлөгч асан Х.Баттулга явсан юм.
Тэгвэл улс төрийн хүрээнд, “Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нар Япон улсад тусдаа уулзсан. Энэ үеэр Х.Баттулга, “АН-ыг авахад Ерөнхий сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг Л.Оюун-Эрдэнээс хүссэн байж болзошгүй. Хариуд нь МАН доторх түүний эсрэг хүмүүсийн талаар пиарын ажиллагаа явуулж өгөх талаар зөвлөлдсөн байж магадгүй” талаар яригдаж эхэлсэн байна.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон найруулагч Б.Баатар ах дүүс бөгөөд тэд хамтдаа “Херо энтертаймент”-ыг эзэмшдэг.
Харин найруулагч Б.Баатар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр дотно төдийгүй түүний пиарын ажлыг хариуцдаг гэдэг. Энэ утгаараа Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын ойрын харилцаатай ч гэх нь бий.
Харин АН-ын албан ёсны даргаар одоог хүртэл С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа аж. Улмаар М.Тулгатын тус намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандахаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мөн ханддаг байна. Иймд УДШ улс төрийн намын дотоод маргаанд оролцохгүй гээд АН-ын даргын бүртгэлийн өөрчлөлтийг хэлэлцэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байгаа аж.