Хятадын ''Tencent'' компани хүүхдийн видео тоглоом тоглох эрхийг өдөрт нэг цаг байхаар хязгаарлалаа

Хятадын ''Tencent'' компани хүүхдийн видео тоглоом тоглох эрхийг өдөрт нэг цаг байхаар хязгаарлалаа

Хятадын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох “Tencent Holdings”  “Honor of Kings” нэртэй тоглоомын тоглох цагийг хязгаарлахаа мэдэгдсэн байна.

Тус тоглоом нь Tencent компанийн хамгийн алдартай тоглоомуудын нэг бөгөөд  хүүхдүүд цахим тоглоомд донтох явдал газар авах болсноор ихээхэн шүүмжлэлд өртөж тус мэдэгдлийг гаргажээ.

Ийнхүү “Tencent” компани 18-аас доош насны хүүхдийн тоглох хугацааг ажлын өдөрт нэг цаг, амралтын өдрөөр хоёр цаг болгон хязгаарлахаа мэдэгдлээ. Мөн энэ заалт нь Хятадын хууль тогтоомжид зааснаас бага хугацаа аж.

Цаашлаад тус компани 12-оос доош насны хүүхдийн цахим тоглоом тоглох эрхийг хориглох талаар салбарынхан дундаа хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

                                                                                                                         Эх сурвалж: NHK