С.Одонтуяа: Суулт хийж буй С.Цэвээн гуайг “14 хоног биеэ сувиллуулаад ир” гэж ятгаж байж зөвшөөрүүллээ

С.Одонтуяа: Суулт хийж буй С.Цэвээн гуайг “14 хоног биеэ сувиллуулаад ир” гэж ятгаж байж зөвшөөрүүллээ

Иргэн С.Цэвээний нөхөр 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702,000 мянган төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлж байсан аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад “авсан” гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн байна. Улмаар тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 18-аас Төрийн ордны гадна суулж хийж, нэр төрийг нь сэргээж өгөхийг Засгийн газраас хүсэж  байгаа юм. 

Тэгвэл С.Цэвээн гуайтай өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа уулзаж, 14 хоног биеэ сувилуулж ирэхийг хүсжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн тветтер хуудаснаа “59 дэх өдрөө суулт хийж байгаа С.Цэвээн гуайтай хоёр дахь удаагаа уулзав. Өмнөхөөсөө нэлээн ядруу харагдсан тул суултаа зогсоохыг гуйтал үгүй гэнэ. Ядаж 14 хоног биеэ сувилуулаад ир, бүгд амраад явсан, хэд хэдэн газарлуу бичиг явуулья гэж ятгаж байж зөвшөөрүүлэв” гэжээ.