“Амазон” компани АНУ дахь салбарын ажилтнуудаа цар тахлын нөхцөл байдал сайнгүй хэвээр байгаа тул 2022 он хүртэл зайнаас ажиллуулахаар болжээ. Өмнө нь тус компани ажилчдаа ирэх есдүгээр сар хүртэл гэрээс нь ажиллуулж байсан бол ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 3-ыг хүртэл сунгасан байна.
Уг шийдвэр нь зөвхөн аж ахуйн нэгж болон технологийн ажилчдад хамаарна. Харин ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг агуулах, хүргэлтийнхэнд хамаарахгүй аж.
Эх сурвалж: BBC