"Дисней" компани удахгүй нээлтээ хийх “Оддын дайн” киноноос сэдэвлэсэн зочид буудлын үнийн мэдээллийг нийтэд зарласан нь олон шүтэн бишрэгчдийг цочирдуулжээ.
"Оддын дайны хамгийн сэтгэл хөдөлгөм түүх”-ийг бүтээхийн тулд энэхүү зочид буудлыг бүхэлд нь сансарт аялж буй хөлөг онгоцны хэв загвараар бүтээж байгаа бөгөөд хоёр өдрийн 6000 долларын төлбөртэй аж.
Зочид буудал 2022 оны хавар нээлтээ хийх бөгөөд хуурай газарт байрлах хэдий ч далайн аяллын хөлөг онгоцны загвартай төстэй ба дотроо тус киноны бүхий л зүйлсийг багтаасан гэдгээрээ онцлог юм.
Үнийн хувьд /Хоёр өдрийн/:
- Хоёр хүн-4809 доллар
- Гурван хүн /Хоёр том хүн, нэг хүүхэд/- 5299 доллар
- Дөрвөн хүн /Гурван том хүн, нэг хүүхэд/-5999 долларын үнэтэй байна гэж тусгажээ.
Цар тахлын улмаас Дисней хүнд байдалд ороод байсан юм. Хэдэн сарын турш хаагдаж, өргөн цар хүрээний цомхтгол хийсэн учраас энэхүү зочид буудал санхүүгийн уналтаас гаргах арга зам гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: CNN, Hypebeast