Өнөөдөр /2021-08-06/ олимпын наадмын чөлөөт бөхийн -65 кг жинд Монгол Улсын тамирчин Т.Тулга барилдсан.
Тэрээр эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы бөх Такүто Отогүротой барилдаж 6-2 харьцаагаар ялагдлаа. Т.Тулгатай барилдсан Такүто Отогүро финалд шалгарвал манай бөх дагах барилдан хийж хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.