СУДАЛГАА: Монгол улс интернетийн хурдаараа дэлхийн 175 орноос 83-д жагсаж байна

СУДАЛГАА: Монгол улс интернетийн хурдаараа дэлхийн 175 орноос 83-д жагсаж байна

Америкийн мэдээллийн технологийн “Hewlett-Packard” компани  дэлхийн 175 орны интернетийн хурдыг харьцуулан судалгаа хийжээ. Ингэхэд Сингапур улс дэлхийн хамгийн хурдан  интернеттэй улсаар тодорсон бол удаах байруудад Хонконг, Тайланд, Румын бичигдсэн байна. Харин БНСУ 13-д, БНХАУ 18-д, Япон 24-д, ОХУ 52-д жагссан бол манай Монгол улс интернетийн хурдаараа 83-д жагссан байна. Харин хамгийн удаан интернеттэй орнуудад Туркменистан, Афганистан, Венесуэл, Гана, Судан, Сомали бичигджээ.

Судалгаа хийсэн дэлхийн 175 орны интернетийн дундаж хурд 98,67 mbps байгаа бол манай улсын хувьд үүнээс доогуур 43.18 mbps гэж бүртгэгдсэн байна.

Уг жагсаалтыг бүрэн эхээр нь танилцуулъя.


Улс орнуудыг интернетийн хурдаар жагсаасан байдал

Судалгааг эх сурвалжаас үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.