“Гүүд Нэйборс” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн төсөл хөтөлбөрийн хүрээнд “Дүрэмт хувцсаа бэлэглэе” сурагчийн дүрэмт хувцасны хандивын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тодруулбал, Тус хөтөлбөр нь Нийслэлийн зургаан дүүрэг болон Дархан-Уул аймаг дахь 6187 айл өрхөөс “Гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” асуумж судалгааг авахад нийт эцэг эрчүүдийн 30 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхүүдийн 22 хувь нь хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоороо амьдарч байна гэж хариулсан байна. Мөн ковидын цар тахлын улмаас өнгөрсөн онд 145 эцэг, эх ажлын байргүй болж, өрхийн орлого буурсан үзүүлэлттэй байжээ.
Энэхүү судалгаанд үндэслэн тус байгууллагын зүгээс:
- 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах 551 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцсыг өөрсдийн хөрөнгөөр худалдаж авч өгнө;
- Дүрэмт хувцас шаардлагатай 2-12 дугаар ангийн 500 хүүхдэд “Сурагчийн дүрэмт хувцас” бэлэглэх аяныг эхлүүлж байгаа аж.
Иймд тус хандивын аянд нэгдэх хүсэлтэй иргэд 2021.07.28-2021.08.30-ны өдөр хүртэл хандивын аянд нэгдэх боломжтой юм.