ХУУЛЬ: Архигүй өдөр ГУРАВ ХОНОГ-оор нэмэгдэнэ

ХУУЛЬ: Архигүй өдөр ГУРАВ ХОНОГ-оор нэмэгдэнэ

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ. Түүнээс өмнө ээлжит бус чуулган хуралдах асуудал яригдаж байгаа ч одоогийн байдлаар гишүүдэд тодорхой тов зарлаагүй байна. 

Намрын чуулганаар 

  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Хийн хоолойн тухай хуулийн төсөл;
  •  Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Ерөнхийлөгчийн тухай хууль 
  • Боловсролын багц хууль 
  • Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. 

Эдгээрээс Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь тус хуулиар архи зардаггүй өдрийн тоог нэмэгдүүлж буй юм. Тус хууль нь 45 зүйлтэй бөгөөд согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ.

Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

 Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө