Хүүхдийг садар самуун зүйлд уруу татхаас сэргийлсэн ажлыг Apple компани танилцууллаа.
Тодруулбал, Өчигдөр /2021-08-05/ АНУ-ын IPhone хэрэглэгчдийн гар утаснаас хүүхдийн садар самуунтай холбоотой зураг, бичлэгүүдийг хайх системийг нэвтрүүлэхээр төлөвлөснөө мэдэгдлээ.
Ингэхдээ мессэжийн архиваас “neuralMatch” хиймэл оюуны системийн тусламжтайгаар хууль бус агуулгыг шүүж, устгах хүртэл арга хэмжээ авна гэв. Мөн хувь хүмүүсийн хоорондоо харилцсан мессэж болон бусад энгийн агуулгыг задалж уншихгүй байхаар төлөвлөсөн байна.
Шалгалтын явцад сэжигтэй дүрс илэрвэл тусгай мэргэжлийн хүмүүс шалгаж шаардлагатай бол хуулийн байгууллагад мэдэгдэх юм.
Apple компанинийн энэхүү төлөвлөгөөг хүүхдийн эрхийг хамгаалагчид ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Хулгайлагдсан, Хэлмэгдсэн Хүүхдүүдийг Хамгаалах Үндэсний Төвийн захирал Жон Клэрк “Apple-ийн хүүхдийг хамгаалах шинэ технологи нь тоглоомын дүрмийг өөрчлөх хэмжээний чухал алхам юм” гэж онцолсон байна.
Apple-ийн нэвтрүүлэх шинэ технологийг “хүүхдийн аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг тэнцвэртэй хангана” гэж найдаж байгаа талаар хүүхэд хамгаалах үйлсэд технологийн боломжийг ашиглах чиглэлээр ажилладаг хүмүүс ч сэтгэгдлээ илэрхийлжээ.
Харин үүний хажуугаар зарим судлаачид энэ боломжийг засгийн газар өөр зорилгоор ашиглан иргэдийн хувийн мэдээллийг тагнах гэж байж болзошгүйг анхаарууллаа.
Өмнө нь Apple компани iCloud үйлчилгээнд хадгалагдаж буй зураг, бичлэгүүдээс хууль бус агуулгыг шүүх ажиллагаа явуулж байсан. Тэгвэл хувь хүмүүсийн дунд дамждаг кодлогдсон мессэжэнд анх удаа ийм шүүлтүүр тавьж, хянах гэж буй нь энэ.
Эх сурвалж: BBC