Л.Батжав нөхөн сонгуульд дэвших хүсэлтээ илэрхийлж, Хэнтий аймгийн сумдыг тойрч эхэлжээ

Л.Батжав нөхөн сонгуульд дэвших хүсэлтээ илэрхийлж, Хэнтий аймгийн сумдыг тойрч эхэлжээ

УИХ-ын 2020 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшин ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тул тус аймагт парламентын нөхөн сонгууль болох төлөвтэй байна.

Иймд МАН болон АН-аас тус тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүс сонирхлоо илэрхийлж эхэлсэн байна.

Тодруулбал, хуульч    Л.Батжав МАН-аас нэр дэвших хүсэлтээ намынхаа удирдлагуудад уламжилсан гэх мэдээлэл байна. Ингээд тэрээр Хэнтий аймгийн сумдаар явж эхэлжээ. Сонирхуулахад Л.Батжав 2 жил орчмын өмнөөс Хэнтий аймагт УИХ-ын сонгуулиар өрсөлдөхөө илэрхийлж, бие даагчдын эгнээнд бичигдээд байсан ч өнгөрөгч 2020 оны тавдугаар сард МАН-д гишүүнээр элссэн юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө