Хөзрийн тоглоомыг Олимпын спортын төрөлд оруулах хүсэлт гаргажээ

Хөзрийн тоглоомыг Олимпын спортын төрөлд оруулах хүсэлт гаргажээ

Токио 2020 зуны олимпын наадмын томоохон онцлогуудын нэг бол яах аргагүй орчин үеийн шинэ спортын төрлүүдийг нэмсэн явдал билээ. Тэгвэл тэрхүү орсон төрлүүд болох каратэ, скэйтборд, бэйсбол дээр нэмэгдэн  'YU-GI-Oh!' гэх хөзрийн тоглоомыг багтаах хэрэгтэй гэж олон улсын цахим хэрэглэгчид үзэж байгаа аж. 

Энэхүү хүсэлтийг анх youtuber Зао гэх залуу эхлүүлсэн бол тэрбээр хэлэхдээ “Yu-Gi-Oh!” гэх карт солилцох тоглоом Олимпын төрөлд бүртгэгдээгүй нь шударга биш байна. Энэхүү тоглоомыг тоглоход тоглогчоос маш их тэсвэр тэвчээр, авхаалж самбаа шаарддаг бөгөөд тамирчин хүнд байх ёстой бүхий л ур чадваруудыг шаарддаг” гэсэн байна.

Одоогоор уг тоглоомыг Олимпын төрөлд оролцуулахаар 9500 гаруй хүний гарын үсэг цугларсан байгаа бөгөөд тус төрлийг Олимпын хорооноос хүлээж авах эсэх нь ямар ч баталгаагүй юм. 

Эх сурвалж: Hypebeast