Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн бөхийн холбоод орон нутгийн онцгой комиссоос зөвшөөрлийг аван зохион байгуулах 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болсон.
Барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2010 оны Бөхийн барилдааны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д орсон дараах өөрчлөлтүүдийг баримтлан ажиллах юм байна. Үүнд:
- Барилдааны хугацаа нь 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байна.
- Хоёр бөхийн барилдаан дээрх хугацаанд үргэлжлэх бөгөөд заасан хугацаа дуусахад талаа шодож элэг бүс, сэнжигний барьцанд хүрнэ. Элэг бүс, сэнжигний барьц задарвал дан, давхар золгооноос барилдааныг үргэлжлүүлж, тухайн барилдааныг дуусгана. (Золгооны барилдаанд эмчийн цаг нэг удаа 2 минутаар үргэлжлэхээс өөр завсарлагагүй барилдана. Мөн шуудгыг бүрэн атгаж барьж болно.
МҮБХ-ноос "Үндэсний бөхийн барилдааны дүрэм-2021" товхимлыг аймаг, сумдын бөхийн холбоод руу “Монгол Шуудан” ХК-ийн илгээмжээр хүргүүлж байгаа аж.
Эх сурвалж: МҮБХ