МАН: Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг ирэх сарын 01-нд багтаан тодруулна

МАН: Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг ирэх сарын 01-нд багтаан тодруулна

МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.08.05/ хуралдах хоёр асуудал хэлэлцсэн.

Энэ талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, нөхөн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан. Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх сарын 1 /есдүгээр сар/ юм. Намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Их хурлын товыг одоогоор тогтоогүй. 4 жилд нэг удаа хуралддаг. Хурлын товыг бага хурлаар товлодог” гэв.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө