Хонг Конг улсын далайн хүрээлэнгийн панда баавгай болох Ан Ан өнөөдөр 35 нас хүрч байна. Тэрбээр түүхэндээ хүний асрамжид байсан хамгийн урт настай хөгшин панда болжээ.
Тус хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар зэрлэг байгальд амьдардаг панда баавгай дунджаар 20 орчим жил амьдардаг бол хүний асрамжид байгаа панда баавгайн амьдрах хугацаа 30 жил байдаг байна. Түүний төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд цэцэрлэгт хүрээлэнгээс бялуу болоод, зуны аагим халуунд сэрүүцүүлэх зорилготой мөстэй амтат зуушаар бэлэг барьжээ.
Түүний нэр болох Ан Ан нь “Энх тайван” гэсэн утгатай бөгөөд 1986 онд БНХАУ-ын Сычуань хотод төрж, улмаар БНХАУ 1999 онд Хонконгийн засгийн газарт хос панда бэлэглэж байсны нэг Ан Ан юм. Мөн түүний хос болох Жиа Жиа нь 2016 онд таалал төгсжээ. Жиа Жиа нь тухайн үедээ дэлхийн хамгийн хөгшин Панда байсан бол одоо түүний хос Ан Ан хамгийн хөгшин болсон байна. Одоогоор 22 жилийн турш тус хүрээлэнгийн асрамжид байгаа аж.
Дэлхийн зэрлэг ан амьтдын сангийн 2014 оны тооллогоор зэрлэг байгальд 1864 орчим аварга том панда амьдардаг бөгөөд БНХАУ-ын Сычуань мужийн нийслэл болох Чэндү хот нь Панда баавгайн өхөөрдөм дүр төрхөөр аялал жуулчлалын хот болон хөгжиж байгаа юм. Аялал жуулчлал ихээр хөгжихийн зэрэгцээ сүүлийн арван жилд аварга Панданы тоо толгой 17 хувиар өссөн болж, “ховордсон” амьтдын ангиллаас “эмзэг” ангилалд шилжихэд хүргэжээ.
Эх сурвалж: CNN