СИНЬХУА: Монголын 21 аймгийн 17-д нь тарваган тахал гарах эрсдэлтэй байна

СИНЬХУА: Монголын 21 аймгийн 17-д нь тарваган тахал гарах эрсдэлтэй байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд долдугаар сарын 30-ны өдөр Монгол орны хэмжээнд гурван жил тарвага агнахыг хориглосон тушаал гаргасан билээ. Тэгвэл энэ талаар БНХАУ-ын төрийн хэвлэл болох “Синьхуа” агентлагт

“Монгол Улс тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглох шийдвэр гаргасан талаар тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Уг шийдвэрийн шалтгаан нь тарваган тахал өвчнөөс урьдчилсан сэргийлэх, тарваганы өнөөгийн тархац, тоо толгойг тодорхойлох явдал аж. Бубон тахал нь зэрлэг мэрэгч амьтдад байдаг бүүргээр дамждаг бактерийн өвчин юм. Тус тахлаар өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Одоогийн байдлаар Монголын 21 аймгийн 17-д нь тарваган тахал өвчин гарах эрсдэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Xinhuanet