ТОКИО 2020: Олимпын хотхонд анх удаа коронавирус голомтлон тархсан тохиолдол бүртгэгдлээ

ТОКИО 2020: Олимпын хотхонд анх удаа коронавирус голомтлон тархсан тохиолдол бүртгэгдлээ

Токио 2020 наадмын үеэр олимпын хотхонд коронавирусний халдвар ихэссэн. Тэгвэл Грекийн үндэсний шигшээ багийн хэд хэдэн гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан тул анхны голомтот халдвар бүртгэгдсэнийг зарлалаа.

Тодруулбал Грекийн усны уран сэлэлтийн багийн 12 гишүүний дундаас тамирчин, дасгалжуулагч багтсан таван хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс тамирчид Мягмар гарагт болсон тэмцээнд оролцоогүйгээс гадна Баасан гарагаас эхлэх багийн тэмцээнүүдэд оролцох боломжгү болжээ.

Мөн “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Такая Масаноригийн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, халдварын голомт багийн гишүүдийн дунд үүссэн гэж үзэж байгаа гэв.

Голомтолсон халдвар илэрсэн таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байгааг нэмж хэллээ. Түүний мэдээлснээр, Грекийн багийн гишүүдээс халдвар илрэхээс өмнө тэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байсан тул бусад улсын үндэсний шигшээ багийн дунд халдвар тархаагүй бололтой байна.