Дуучин Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлалаа

Дуучин Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлалаа

Залуу дуучин, поп од Рианнаг албан ёсоор тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл зарлалаа. “Дэлхийн хамгийн баян дуучин эмэгтэй” хэмээн уг сэтгүүлд бичигдсэн Рианна нь 1,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд үүний 1,4 тэрбумыг ам.долларыг нь  “Fenty Beauty” гоо сайхны компаниас олсон байна. Харин үлдсэн хөрөнгөө дотуур хувцас үйлдвэрлэгч “Savage x Fenty” брэнд, хөгжим, мөн жүжигчний ажлын орлогоосоо олсон аж.

Жинхэнэ нэр Робин Фенти буюу дуучин Рианна 2017 онд LVMH компанитай хамтран “Fenty Beauty” компанийг үүсгэн байгуулж байв. Өдгөө тус компани хэдэн сая хэрэглэгчтэй Америкийн томоохон брэндүүдийг үүсгэгч болж чаджээ.