Хуриманд оролцож байсан 17 хүн аянгад ниргүүлж амиа алджээ

Хуриманд оролцож байсан 17 хүн аянгад ниргүүлж амиа алджээ

Өчигдөр/2021.08.04/ Бангладеш улсын баруун өмнөд хэсэгт хуримын үдэшлэгт оролцож байсан 17 хүн аянгад цохиулж нас баржээ. Мөн 14 хүн хүнд болон хөнгөнөөр шархадсан байна.

Үдэшлэг усан онгоцон дээр болж байсан бөгөөд энэ үеэр аадар бороо орж, хүчтэй аянга цахилгаан цахилж эхэлсэн байна. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар хуриманд оролцож байсан хүмүүс дээр хэд хэдэн удаа аянга буужээ.  

Өмнөд Азийн нутгаар аянга цахилгааны улмаас жил бүр хэдэн зуун мянган хүн амь насаа алддаг. 2016 оны тавдугаар сард Бангладеш улсад зөвхөн аянгад ниргүүлсний улмаас 200 гаруй хүн амиа алдаж байжээ. Үүний дунд нэг өдрийн дотор гэхэд 82 хүн аянганд ниргүүлж нас барж байсан аж. 

Эх сурвалж: BBC