Өчигдөр /2021-08-04/ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеод бэлэглэсэн 5800 ам.долларын үнэтэй лонх виски алга болсныг албаныхан мэдээлсэн байна.
Тус вискиг хоёр жилийн өмнө Япон улсын засгийн газар АНУ-ын гадаад бодлогын тэргүүнд бэлэглэж байсан аж. Мөн АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудад гадаад орнуудаас өгсөн бэлгийг бүртгэдэг байна. Энэ үеэр 5800 ам долларын үнэтэй лонхтой виски ор сураггүй алга болсныг илрүүлсэн гэнэ.
АНУ-ын Улс төрийн өндөр албан тушаалтнууд авсан бэлгээ Үндэсний Сан хөмрөгт шилжүүлж өгөх, эсвэл үнийг нь бүрэн төлөөд хувьдаа шилжүүлж авах эрхтэй байдаг юм.
Тэгвэл төрийн нарийн бичгийн дарга асан Помпеод өгсөн лонх вискиг хаашаа алга болсон талаар ямар ч баримт үлдээгүй байна. Ингээд төрийн департмент алга болсон вискиний мөрөөр шалгаж эхэлжээ. Мөн төрийн нарийн бичгийн дарга асан Помпео энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй гэв.
Эх сурвалж: AP