БНСУ ирэх есдүгээр сарын 1-ээс сурагчдын танхимын хичээлийг эхлүүлэхээр болжээ

БНСУ ирэх есдүгээр сарын 1-ээс сурагчдын танхимын хичээлийг эхлүүлэхээр болжээ

БНСУ ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд, ахлах ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэхээр болжээ. Үүнд цэцэрлэгүүд ч мөн хамаарах юм байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тархалт нэмэгдэж буй. Гэсэн ч халдварын нөхцөл байдлыг үл хамааран танхимын хичээлийг явуулах шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.

Мөн гэр бүлийнх нь аль нэг гишүүн халдвар авч, тусгаарлалтад орсон байсан ч тухайн сурагчийг хичээлдээ суухыг зөвшөөрөх аж. Тус улсын Боловсролын яамнаас энэ сарын дундуур 2021-2022 оны хичээлийн хуваарийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргахаар болжээ.

Эх сурвалж: Yonhap