Өвөр Монголын Ордос хотод байрлах дэлгүүрт гал гарч, таван хүн амь үрэгджээ

Өвөр Монголын Ордос хотод байрлах дэлгүүрт гал гарч, таван хүн амь үрэгджээ

ӨМӨЗО-ны Ордос хотод байрлах дэлгүүрт өнгөрсөн сарын 26-ны өдөр гал гарсны улмаас таван хүн амиа алдаж, 13 хүн хүнд болон хөнгөнөөр шархаджээ. Гал орон нутгийн цагаар 08.20-д гарсан бөгөөд одоогоор шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа талаар Өвөр Монголын бүс нутгийн онцгой байдлын хэлтэс мэдээллээ.  

Мөн нас барагдсын мэдээлэл тодорхой бус байна. 

Эх сурвалж: Xinhua