Сурагчид танхимаар хичээллэх тав хоногт “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжинэ

Сурагчид танхимаар хичээллэх тав хоногт “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжинэ

1-5 дугаар ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болсон. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс уг бүлгийн хүүхдүүдэд үдийн хоол өгч эхлэх юм.

Гэвч цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа танхим болон зайны хосолсон хэлбэрээр явагдахаар боллоо. Үүнтэй холбоотой “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжих эсэхийг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангаас асуухад “Хүүхдүүд танхимаар хичээллэх тав хоногт үдийн хоол өгнө” гэв.