ХБНГУ-ын тэтгэвэрт гарсан нэгэн иргэн дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн техник хэрэгсэл болоод танкийг хууль бусаар хадгалсан хэргээр ял сонсжээ.
Тодруулбал, 84 настай уг иргэнийг дээрх эд хэрэгслийг цэрэг армийн тусламжтайгаар устгах ёстой байсан бөгөөд өөрийн гэрт болон хашаандаа хадгалж байсан нь хууль бус гэж үзэж ял оноосон байна. Иймд түүнд 250 мянган еврогийн торгууль ноогдуулж, 14 сарын хугацаатай хорих ял оноох шийдвэр гарчээ.
Танкийг шүүгдэгчийн хашаанаас гаргаж авахын тулд 20 орчим цэрэг есөн цагийг зарцуулсан байна. Нутгийн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “шүүгдэгч нэг өвөл танкийг цас цэвэрлэгч болгон ашиглаж байхыг харсан” гэж мэдээлжээ.
Мөн тус улсын шүүхээс ирэх хоёр жилийн дотор танк болон их буу, техник хэрэгслүүдийг музейд хадгалуулах эсвэл цуглуулагчид худалдах, хандивлах ёстой гэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэхдээ, “АНУ-ын музей уг танкийг худалдаж авах сонирхолтой байгаа бөгөөд тус улсын түүхчид дэлхийн хоёрдугаар дайны үед Германы бүтээсэн хамгийн сайн тээврийн хэрэгсэл гэж үзэж байгаа” гэсэн байна. Харин гар буу, эд хэрэгслийг хэд хэдэн цуглуулагчид авах сонирхолтой байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC