Олимпын наадам зохиогдож буй Японы нийслэл Токио хотод өнөөдөр/2021-08-04/ өглөө зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Японы Цаг Уурын хүрээлэнгээс өглөөний 05:30 цагийн орчимд болсон газар хөдлөлт цунами үүсгэх эрсдэлгүй хэмээн мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Ибараки мужийн эргээс 40 км зайтай, далайн гүнд бүртгэгдсэн ба чичиргээ 20 секундээс гурван минут хүртэл хугацаанд үргэлжилсэн талаар Олимпын хотхонд байгаа хүмүүс мэдэгджээ.
Earthquake in Tokyo right now. I’ve felt the shaking for about 30 seconds. Still going.
— Will Ripley (@willripleyCNN) August 3, 2021
Мөн сонирхуулахад Олимпын байгууламжууд газар хөдлөлтийн эрсдлээс хамгаалагдсан бүтэцтэй баригдсан байна. Олимпын хотхон цүнамигийн үед хоёр метр хүртэл өндөр давалгаанаас хамгаалах далантай байгуулагджээ.