Өнгөрсөн ням гараг/2021.08.01/-т Токио 2020 олимпын наадамд оролцохоор ирсэн Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Спринтер Кристина Циманускаяг эх орон руу нь хүчээр буцаахыг оролдсон билээ.
Тодруулбал, 24 настай Кристина Цимануская өөрийн инстаграм хаягтаа "Беларусийн дасгалжуулагчдын буруугаас олон тамирчин олимпод оролцох боломжгүй болсон” талаар бичсэн юм. Уг шалтгаанаар түүнийг онгоцны буудалд хүчээр аваачиж, нутаг буцаахыг оролдсон ч Цимануская нисэхээс татгалзаж, Японы цагдаа нараас хамгаалалт хүссэн.
Улмаар Циманускаяг Японы эрх баригчид хамгаалалтад авч, НҮБ -ын дүрвэгсдийн агентлаг зэрэг байгууллагууд холбоо тогтоогоод байв. Мөн ОУОХ, Японы эрх баригчид Беларусийн Үндэсний Олимпын хорооноос уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн байна.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар Цимануская Европоос орогнол хүсэх бодолтой байгаа аж. Тэгвэл өнөөдөр Кристсина Циманускаяд Польш руу зорчих виз олгосон тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд мэдэгджээ.
Польшийн Гадаад хэргийн сайдын орлогч Марчин Придачз өөрийн твиттер хуудаснаа “Беларусийн тамирчин Криссина Цимануская Токио дахь Польшийн дипломатуудтай шууд холбоо тогтоож түүнд хүмүүнлэгийн виз олгосон. Польш улс түүнийг спортын карьераа үргэлжлүүлэхэд нь чадах бүхнээрээ туслах болно" гэжээ.
Belarusian athlete Krystsina Tsimanouskaya was granted a humanitarian visa by Poland after she refused her team’s instructions to board a flight home. pic.twitter.com/3BxzDEPSd3
— South China Morning Post (@SCMPNews) August 3, 2021