Өчигдөр /2021.08.02/ Шинэ Зеландын хүндийн өргөлтын төрөлд улсаа төлөөлж олимпод оролцож буй анхны трансжендер тамирчин Лорел Хаббард +87 кг-ийн жинд өрсөлдсөн билээ. Харамсалтай нь тэрээр эхний оролдлогоороо 120 кг-ыг өргөх гэж оролдсон ч амжилтгүй болж, дараа нь 125 кг-ыг хоёр удаа өргөх гэж оролдсон ч мөн амжилтгүй болсон байна.
Тэрбээр өдгөө 43 настай бөгөөд олимпын наадамд оролцож буй гурав дахь хөгшин хүндийн өргөлтийн тамирчин болж байгаа юм. Анх 2004 онд Олон улсын Олимпын хороо трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрч байсан бол түүнийг улсынхан зүгээс Токио 2020 наадамд оролцуулах эсэх тал дээр хүчтэй маргалдаж байсны үндсэн дээр ийнхүү оролцсон ч ялагдал хүлээгээд байгаа нь зарим иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа аж. Тэрээр трансжендэр болсноосоо хойш олон улсын тэмцээнүүдээс нийтдээ долоон алтан медаль хүртжээ.
Эх сурвалж: BBC