Францчууд вакцины гэрчилгээг эсэргүүцэж жагсжээ

Францчууд вакцины гэрчилгээг эсэргүүцэж жагсжээ

Өнгөрсөн Бямба гарагт /2021-07-31/ Францчууд Фарис болон хэдэн хэдэн хотод вакцины гэрчилгээ олгох хуулийн төслийг эсэргүүцэн жагссан байна. 

Францын дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар  улс орон даяар өрнөсөн 184 жагсаалд 204 мянган хүн оролцсоноос 14 мянга нь Парис хотын оршин суугч байжээ. Харин үүний түрүүчийн амралтын өдрөөр болсон жагсаалд 161 мянган хүн оролцсоноос 11 мянга нь Парис хотын иргэн байжээ.

Жагсаж буй иргэд вакцины гэрчилгээг авахын тулд нэг бол вакцин хийлгэх, эсвэл сөрөг гэсэн шинжилгээний хариуг үзүүлэх, эсвэл саяхан коронавирусээр өвдөөд эдгэрсэн гэдгээ баримтаар нотлох шаардлагатайг эсэргүүцсэн байна. Эрх баригчдын шийдвэрийг эрс эсэргүүцэх хүмүүс байхад дэмжиж байгаа иргэн ч цөөнгүй бий.

Вакцин хийлгэсэн хүмүүс коронавирусийн халдвар авсан хэвээр байгаа ч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтэх эсвэл тус вирусээр нас барах эрсдэлийг эрс бууруулдаг болохыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөсөөр байгай. Гэвч уг нөхцөл байдлыг үл хамааран эрүүл мэндийн үнэмлэх буюу вакцины паспортыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж харж байгаа аж.